Компанийн тухай
Манай компани 2007 онд гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан ба 2017 онд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортод гаргахад зориулан гүүний эхэс болон малын дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр ашиглалтанд оруулсан. Тус эхэс болон дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр нь Улаанбаатар хот, Налайх дүүргийн 5-р хороонд зүүн бүсийн аймгуудаас нийслэл хотыг чиглэсэн зам дагуу байрлан хөдөө орон нутгийн малчид болон гэрээт агентуудаас гүүний эхэс бэлтгэн авч хамтран ажиллаж байна.
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй экспортыг дэмжих бодлогын хүрээнд мөн Япон Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд япон улсад өөрийн орны малын түүхий эд болох гүүний эхэсийг боловсруулан экспортлож байна.
Бид дэлхий зах зээл дээр өндөр үнэлэгддэг хэрнээ манай орны хувьд хаягдаж буй малын эхэсийг эх орондоо бүрэн боловсруулалт хийн нэмүү өртөг шингээж экспортлох, биотехнологийн болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гадаадын компаниудад урт хугацаанд тогтвортой бэлтгэн нийлүүлэх мөн өөрийн түүхий эдийг ашиглан гоо сайхны бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж дэлхийн брэнд гаргахаар зорин ажиллаж байна.
Хэрэглээний үнийн индекс болон инфляци өсөж мөнгөний худалдан авах чадвар буурч байгаа нь хэрэглэгчдийн худалдан авах чадварт муугаар нөлөөлж байгаа хэдий ч бид малчдын хувьд огт ашигладаггүй хаягдмал түүхий эд болох гүүний эхэсийг худалдан авч малчдын орлогод тодорхой хувь нэмэр болохоос гадна эдийн засгийн эргэлтэнд оруулж мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортыг нэмэгдүүлэх явдал юм.