Хоол, хүнс үйлдвэрлэлд зориулсан энзим

Хүнсний чанарын энзимүүд нь орчин үеийн хүнсний боловсруулах үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай бөгөөд эдгээр нь үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хадгалах хугацааг уртасгах, мөн шинэ хүнсний бүтээгдэхүүн бий болгох боломжийг олгодог. Манай хүнсний энзимүүд нь талх нарийн боов, шар айраг исгэх, ургамлын гаралтай хүнс, уургийн боловсруулалт болон тусгай зориулалтын хүнсний үйлдвэрлэл зэрэг олон төрлийн хэрэглээнд зориулагдсан.

Food enzyme
  • Ургамлын гаралтай
  • Амт оруулагч
  • Уураг
  • Шингэн хүнс
  • Шар айраг исгэх
  • Тос, тосон бүтээгдэхүүн
  • Нүүрс ус
  • Цардуул

Шингэн хүнсний энзим

Шингэн хүнсий энзим нь эмульсжилт (хольцын тогтворжилт) болон амт, бүтэц буюу аманд мэдрэгдэх байдлыг сайжруулна. Мөн сахаргүй хувилбарыг бий болгодог.

Уургийн боловсруулалтад зориулсан махны энзимүүд

Энэхүү энзим нь ургамлын гаралтай махны амтыг байгалийн аргаар гарган авах боловсруулалтыг сайжруулж, шошны үнэрийг бууруулан илүү амттай махыг бий болгодог. Хэрэглэгчид жинхэнэ махны амт, бүтэц, гадаад үзэмжтэй ижил ургамлын гаралтай махыг хүсдэг бөгөөд манай тусгай энзим нь эдгээр зорилгод хүрэхэд тусална.

Сүү, сүүн бүтээгдэхүүн орлуулагч боловсруулах тарагны энзим

Тус энзим нь тарагны бүтцийг илүү зөөлөн болгож, ус хадгалах чадварыг сайжруулахад нөлөөлдөг. Мөн тусгай энзим нь ургамлын гаралтай найрлагын өвөрмөц үнэрийг дарж илүү тааламжтай сүү, сүүн бүтээгдэхүүн орлуулагчийг бий болгодог.

Сүү, сүүн бүтээгдэхүүн орлуулагч боловсруулах бяслагны энзим

Энэхүү энзим нь бяслагт шаардлагатай өндөр уургийн хэмжээг хангахын зэрэгцээ, илүү суналттай, халуунд уусдаг бяслаг орлуулагчийг үйлдвэрлэхэд зориулсан. Эдгээр тусгай энзим нь үйлдвэрлэгчдэд уламжлалт бяслагийн онцлогийг дуурайсан сүү, сүүн бүтээгдэхүүн орлуулагч бяслагийг бүтээхэд тусалдаг.

Дрожийн ханд

Бид /yeast extract/ үйлдвэрлэх энзимийг 30 гаруй жилийн турш үйлдвэрлэж ирсэн урт хугацааны туршлагатай. Тус энзим нь байгалийн гаралтай, генийн өөрчлөлтгүй (non-GMO) тэжээллэг эх үүсвэр бөгөөд "Умами” амт үүсгэх чадвартай. Хүнсний үйлдвэрлэлд: амт сайжруулагч (“natural flavor enhancer”) – шөл, соус, амтлагч, махны орлуулагчид хэрэглэгддэг.

Ургамлын гаралтай уургийн гидролизат

Amano-гийн тусгай энзим нь бага хэмжээний давс ашиглан илүү хүчтэй амттай уургийн гидролизат гарган авах боломжийг олгодог. "Гидролизат" уургийг энзим эсвэл бусад аргаар задлаж, жижиг пептид болон амин хүчлүүд болгон хувиргасан хэлбэр юм. Энэ нь амт сайжруулах, шим тэжээл нэмэгдүүлэх, шингэц сайжруулах зэрэгт ашиглагддаг.

Амьтны уургийн гидролизат

Энэхүү тусгай энзим нь умами, гашуун, давслаг амтыг бий болгодог. Animal protein hydrolysate буюу амьтны гаралтай уургийн гидролизат гэдэг нь — амьтны гаралтай уургийг (жишээлбэл, мах, загас, сүү, яс, эсвэл коллаген) энзим эсвэл хүчиллэг гидролизийн аргаар задлан боловсруулж авсан уургийн задралын бүтээгдэхүүн юм. Хүнсний үйлдвэрлэлд: амт сайжруулагч, уургийн нэмэлт, функциональ хүнс зэргээр ашиглагддаг.

Стевиа

Манай гликозилтрансферазын стевиа үйлдвэрлэлд ашиглагддаг энзим нь генийн өөрчлөлтгүй (non-GMO) бөгөөд өндөр дамжуулалтын (high transfer) идэвхжилтэй байдаг. Энэхүү энзим нь үйлдвэрлэлийн явцад өндөр үр ашиг, тогтвортой ажиллагааг хангаж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад чиглэгдсэн. Мөн бид олон улсын болон бүс нутгийн зохицуулалтын шаардлагуудыг (regulatory compliance) бүрэн ханган ажилладаг.

EMC (Enzyme Modified Cheese)

Amano компанийн EMC-д зориулсан тусгай энзимүүдийг ашигласнаар үнэтэй, удаан хугацаа шаарддаг уламжлалт боловсруулах процессыг алгасаж уураг болон өөх тосыг задлан, байгалийн бяслагны хүчтэй, баялаг амт, үнэрийг богино хугацаанд бий болгоно. EMC-г байгалийн бяслаг эсвэл сүүний уургийн түүхий эд дээр липаза, протеаза зэрэг энзимүүдийг ашиглан боловсруулснаар үүсгэдэг.

Үйдвэрлэлийн уургийн боловсруулалтын протеаза энзим

Протеазын энзим нь үйлдвэрлэлийн уургийн боловсруулалт, уусах чадвар, эмульсжилт, хөөсрөлт болон уургийн физик шинж чанарыг сайжруулахад зайлшгүй шаардлагатай. Манай өргөн хүрээтэй протеаза энзим нь уургийн гидролиз болон бүтэц өөрчлөлт хийхэд зориулагдсан тусгай шийдлүүдийг агуулдаг бөгөөд хүнсний үйлдвэрлэл, хүнсний нэмэлт болон аж үйлдвэрийн төрөл бүрийн хэрэглээнд тохиромжтой.

Коллаген пептид

Тус энзимийг ашигласнаар коллаген пептидүүдийг урьдчилан тодорхойлсон задралын түвшинд нарийн хянаж боловсруулж болно. Энэ нь ферментээр удирддаг гидролизийн процессоор пептидүүдийн молекулын хэмжээ, амин хүчлүүдийн бүрэлдэхүүн болон физик-химийн шинж чанарыг зөв зохистой хянах боломжийг олгодог. Коллаген пептид ашиглан гидролизд орох хэмжээ нь түүний зориулалтаас хамаардаг бөгөөд хоолны нэмэлт тэжээл, гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлээд хүнсний бүтээгдэхүүн, гель капсул хүртэл янз бүр байдаг.

Хүүхдийн сүүн тэжээл

Бид дэлхийн тэргүүлэгч протеаза энзимийн өргөн хүрээний бүтээгдэхүүний портфолийг санал болгодог. Хэрэглэгчийн хүссэн амт, задралын түвшин, физик шинж чанар (уусах чанар, зуурамтай чанар, хөөсөнцөр үүсгэх чадвар гэх мэт)-т тохирсон энзимийг санал болгоно.

Кофе

Энэхүү энзим нь кофены хандны идэвхтэй найрлага, амт, үнэр, шимт бодисыг нэмэгдүүлж, хадгалалтын үед тунадас үүсэхээс сэргийлснээр кофены амт, чанарыг тогтвортой байлгадаг. Үр дүнд нь илүү цэвэр, чанартай кофены ханд гарган авах боломжтой болдог.

Цай

Энэ төрлийн энзим нь цайны хандыг гаргаж авах хурдыг сайжруулах, хадгалах хугацааг уртасгаж мөн амт үнэрийг нэмэгдүүлдэг.

Жимсний шүүс

Энзимүүдийн тусламжтайгаар шүүсийг илүү тунгалаг, амт үнэрийг тэнцвэртэй болгож бүтээгдэхүүний чанарыг сайжруулна. Шүүлтүүрийн ачааллыг багасгаж үйлдвэрлэлийн хугацааг богиносгоно.

Шар айраг үйлдвэрлэлд зориулсан исгэх энзим

Энэхүү энзим нь нүүрс ус багатай шар айраг үйлдвэрлэхэд тохиромжтой. Энзим нь үйлдвэрлэлийн явцыг сайжруулж, бүтээгдэхүүний амт, чанар тогтвортой байдлыг нэмэгдүүлдэг. Мөн шар айрагны амтыг нэмэгдүүлэх зорилготой олон төрлийн энзимтэй.

Саке

Сакег илүү үр дүнтэй, амттай болгохын тулд энзимд суурилсан шинэ аргуудыг нэвтрүүлж байгаа тул саке исгэх технологи нь өдрөөс өдөрт хөгжиж байна.

Омега-3

Amano липаз нь өндөр концентрацитай, DHA ба EPA-аар баялаг Омега-3 өөх тос үйлдвэрлэх процессод чухал үүрэг гүйцэтгэдэг. • Липаз фермент нь өөх тосны триглицеридийг задлах, дахин нийлүүлэх үйл явцыг удирдаж, өөх тосны найрлагыг оновчтой болгож өгдөг. • Үр дүнд нь биоидэвхитэй, концентрацитай Омега-3 өөх тос гарах ба хүнсний нэмэлт, эрүүл мэндийн бүтээгдэхүүнд ашиглахад тохиромжтой.

OPO/CBE

Бид энзим ашиглан эстэр солилцох (enzymatic ester exchange) технологийг санал болгодог. Энэхүү процесс нь ургамлын болон амьтны гаралтай тос, өөхний найрлагыг нарийн хянаж өөрчлөхөд зориулагдсан бөгөөд: • DHA, EPA болон бусад биоактив өөх тосыг хадгалах, концентрацийг нэмэгдүүлэх • Хоол хүнс, хүүхдийн сүүн тэжээл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд шаардлагатай физик-химийн шинж чанарыг оновчтой болгох • Өндөр үр ашигтай, тогтвортой, байгаль орчинд ээлтэй процесс Энэ нь OPO (1,3-диацилглицерид) ба CBE (сүүний өөхөн холимог) үйлдвэрлэлд өргөн ашиглагддаг.

Тос ба өөх тос боловсруулах үйлдвэрлэл

Энэхүү энзим нь липидийн бүтцийг үр дүнтэй өөрчлөх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах боломжийг олгодог. Тусгай липаза энзимийн портфель нь хүнсний үйлдвэрлэлийн бүх хэрэглээнд тос боловсруулах, липидийн бүтэцтэй үйлдвэрлэл, өөх тосны өөрчлөлтийг дэмждэг.

Олигосахаридууд

Амано нь дэлхийн тэргүүлэгч тусгай зориулалтын энзим үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд мальтотриоз, изомальт-олигосахарид (IMO), циклодекстрин зэрэг төрөл бүрийн олигосахарид үйлдвэрлэх өндөр үр ашигтай энзимнүүдийг санал болгодог.

Ликвефикаци & Сахарификаци

Тус энзим нь крахмалыг шингэлж, энгийн сахарууд болгон хувиргах үйл явцад ашиглагддаг.

Ликвефикаци: крахмалыг шингэн төлөвт шилжүүлэх

Сахарификаци: шингэнийг энгийн сахарууд болгон хувиргах

Эдгээр процесс нь пиво, спирт, хүнсний үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэгддэг.

Үйлдвэрийн талханд зориулсан энзим

Дэлхий даяар талхны чанарыг сайжруулахад энзимийг өргөн ашигладаг. Манай тусгай энзим нь талхны зөөлөн байдлыг хадгалж хөөлтийг сайжруулснаар чанарыг нэмэгдүүлдэг. Энэхүү мэргэжлийн энзим нь гар аргаар болон үйлдвэрт талх хийхэд зориулсан.

Будаа

Amano энзим нь будааны шинэлэг байдлыг хадгалж амт, чанарыг сайжруулдаг. Үр дүнд нь шинэхэн, зөөлөн, чанартай будаа үйлдвэрлэх боломжийг бүрдүүлнэ.