Эхэсийн тухай

  Эхэс нь амьтны үр төл эхийн хэвлийд бойжиход шим тэжээлээр хангаж байдаг амин судас бүхий хүйгээр холбогдсон хальсан уут юм. Монгол улс 4,8 сая адуутай бөгөөд жилд дунджаар 900 мянган гүү унагалдаг тул мал аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй юм. Монгол мал бэлчээрийн хариулгатай буюу ялангуяа адуу жилийн дөрвөн улиралд бэлчээрээр нүүдэллэн олон төрлийн ургамлаар хооллодог нь монгол адууны мах, сүү, эхэсийн чанарт онцгой нөлөөлдөг учраас түүхий эд нь амин хүчил, уургийн өндөр агууламжтай экологийн цэвэр бүтээгдэхүүн болдог.

  Гүүний эхэсийн шимт бодис, биологийн өндөрт идэвхит бодисын агууламжийг алдагдуулахгүйгээр боловсруулалт хийж нунтаг болон шингэн хэлбэрт оруулж байгаа бөгөөд цаашид бүтээгдэхүүн болгох хөгжүүлэлт хийн ажиллаж байна.

Business Success